Дэлхийн хамгийн үнэтэй гар цүнх

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн үнэтэй гар цүнх


“House of Mouawad” загвар, үнэт эдлэлийн ордон дэлхий дээрх хамгийн үнэтэй гар цүнх урлажээ. Mouawad 1001 Nights Diamond Purse нэртэй уг гар цүнх 3,8 сая ам.долларын үнэтэй юм. Дэлхийн хамгийн үнэтэй гар цүнхийг Robert Mouawad өөрөө загварыг нь гаргасан бөгөөд үнэт эдлэл урлаач 10 хүний 8800 цагийн хөдөлмөрийн дүнд бүтжээ. Зүрхэн хэлбэртэй энэхүү гар цүнхийг 18 каратын алт, 4517 ширхэг алмааз эрдэнээр чимэглэсэн бөгөөд тэдгээрээс 105 нь шар, 56 нь ягаан, харин үлдсэн 4356 нь өнгөгүй алмааз гэнэ. Mouawad 1001 Nights гар цүнхийг өнгөрөгч долоо хоногт Катарын нийслэл Доха хотноо нээгдсэн Үнэт эдлэл, бугуйн цагны үзэсгэлэнгийн үеэр дэлгэсэн бөгөөд одоогоор хэн нэгэн хүн худалдаж авсан талаар мэдээлэл гараагүй байна.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж