Хууль зөрчсөн алба хаагчаа ажлаас нь халжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Хууль зөрчсөн алба хаагчаа ажлаас нь халжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    БСШУЯ-ны  Барилга захиалагчийн ажлын
    албаны дарга  Б.Цэрэн, Барилгын хяналтын инженер Б.Лхагвасүрэн нар албан
    тушаалаа ашиглан төрийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан хэргээр АТГ-т
    шалгагдаж, буруутай болох нь тогтоогджээ. Улмаар АТГ-аас  БСШУЯ-ны
    Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцуулах тухай  мэдэгдэл
    хүргүүлснээр дээрх хоёр албан тушаалтанд хариуцлага тооцсон байна.
    Өөрөөр хэлбэл БСШУЯ-наас Сахилгын арга хэмжээ авах тухай 31 дүгээр
    тушаал гарч  Барилга захиалагчийн ажлын албаны дарга  Б.Цэрэнгийн үндсэн
    цалингаас гурван сарын турш 20 хувь хасах, Барилгын хяналтын инженер
    Б.Лхагвасүрэнг энэ сарын 10-наар дуусгавар болгож ажлаас чөлөөлөх
    шийдвэр гаргажээ. Анх АТГ-ын 1969 утсанд өгсөн иргэний мэдээллийн дагуу
    АТГ шалгаж, буруутай үйл ажиллагааг нь олж тогтоосон байна. Энэхүү
    мэдээлэлд  2010 онд Дорноговь аймгийн Сайншанд хотын ЕБС-ийн хичээлийн
    байрны барилгын ажлын зураг төслийг гүйцэтгэгч компанийг шалгаруулахдаа
    танил тал буюу хяналтын инженер Б.Лхагвасүрэнгийн гэр бүлийн “Харандаа”
    ХХК-аар гүйцэтгүүлсэн тухай өгүүлсэн байжээ.

    С.Отгон

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж