Samsung 9 инчийн планшет үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Samsung 9 инчийн планшет үйлдвэрлэнэ

Samsung компани хэвлэл мэдээллийн бага хурал зарлаж, медиагийн салбарын төлөөлөгчдийг урьжээ. Хэвлэлийнхнийг урьсан урилган дээр битүү утга бүхий 78910 гэсэн тоог бичсэн байсан бөгөөд үүнийг хэвлэлийнхэн Samsung-ийн шинэ загварын планшетийн дэлгэцийн хэмжээ байж магадгүй хэмээн таамаглаж байна.

Samsung компани нь өмнө нь 7 болон 10 инчийн дэлгэцтэй планшетийг хэдийнээ үйлдвэрлэсэн тул энэ удаагийнх 8.9 инч хэмжээтэй байх боломжтой юм. Хэвлэлийн бага хурал энэ гуравдугаар сард болох ажээ. Samsung компани планшет үйлдвэрлэлийн талбарт үргэлж шинийг санаачлагч байдаг нь энэ удаагийн цоо шинэ бүтээгдэхүүнээр дахин батлагдах гэж байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж