Гурван шатарчин нэг ч хожигдолгүй явна

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

Гурван шатарчин нэг ч хожигдолгүй явна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монголын шатрын холбооны улсын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн амжилттай үргэлжилж байна. Хагас шигшээ гэсний учир нь энэ шатнаас шалгарсан шатарчид улсын аваргын финалд оролцох эрхээ авах юм. Тэмцээн даваа гаригт “Монген” цогцолбор сургууль дээр эхэлсэн бөгөөд Монголын шилдэг шатарчид оюун ухаанаа уралдуулж байна. Эрэгтэй шатарчдын 50, эмэгтэйчүүдийн 39 дэх удаагийн улсын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнд эрэгтэй 70, эмэгтэй 40 шатарчин өрсөлдөж байгаа. Эдгээр шатарчид нь бүгд аймгийн аварга шалгаруулах тэмцээндээ түрүүлсэн эсвэл чансаагаараа 2000-аас дээш эрэмбэтэй шатарчид юм. Энэ сарын 3-ныг хүртэл үргэлжлэх тус тэмцээний дөрөв дэх өрөг үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд гурван өргийн дараах байдлаар гурван хожилтой шатарчин гурав байна. Энэхүү тэмцээнээс эрэгтэй 13, эмэгтэй 11 шатарчин шалгарч улсын аварга шалгаруулах тэмцээний финалд оролцох юм. Харин финалд тэднийг ОХУМ Баттулга, ФИДЕ мастар Эрдэнэ, ОУХМ Лахмсүрэн нарын өнгөрсөн жилийн улсын аварга шатарчид хүлээж байгаа юм.

    Score Studio

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж