Ливийн зүүн хэсэгт байлдаан өрнөлөө

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

Ливийн зүүн хэсэгт байлдаан өрнөлөө

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    ВВС мэдээлснээс үзэхэд Ливийн удирдагч Муаммар Каддафид үнэнч,түүний талын цэргүүд босогчдын гарт ороод байгаа тус орны зүүн зүг рүү хөдөлсөн байна. Тэд нэг жижиг хотыг хэдийнээ эзлэн авч бусад хориглолт байгуулсан газруудыг бөмбөгдөж эхэлжээ. Аждабаяа хотын ойролцоо байгаа ВВС агентлагийн сурвалжлагчийн мэдээлж байгаагаар бол Ал-Браяака хотыг эзэлж авсны дараа 100 гаран цэргийн техникийн цуваа тус хот руу очихоор зэхэж байгаа гэнэ.

     Иймд тус хотыг хамгаалж байгаа босогчид өндөржүүлсэн бэлэн байдал зарлан дайралтыг угтан авахаар бэлдсэн байгаа ажээ. Бослого тэмцэл эхэлснээс хойшхи хугацаанд Ливийн нэлээд их газар нутаг хурандаа Каддафийн  хяналтаас гарч босогчдын мэдэлд шилжсэн байгаа юм. Одоо харин Каддафийн талд үйлчилж байгаа цэрэг армийн  бүрэлдэхүүн босогчдыг эзлэн аюсан газраас нь хөөн гаргахаар зогсолтгүй урагшлах бололтой байна.

    М.Наст
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж