Сүхбаатар суманд 960 хүүхдийн хичээлийн байр ашиглалтанд орно

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

Сүхбаатар суманд 960 хүүхдийн хичээлийн байр ашиглалтанд орно

Сэлэнгэ аймгийн цэцэрлэгүүдийн  90 хувь, ерөнхий боловсролын сургуулиудын 92 хувь нь “Багш хөгжлийн төв”-тэй болж, мэргэжилтэй багшийн хангамж  99,4 хувьтай байна.   Аймгийн нийт багш нарын  46,5  хувь нь мэргэжлийн зэрэгтэй болсон байна. Багш, сурагчдын ажиллаж, суралцах орчин  сайжирч, 2010  онд Сүхбаатар сумын 1 дүгээр багт 75 хүүхдийн цэцэрлэг, Зүүнбүрэн суманд 75 хүүхдийн  дотуур байр шинээр ашиглалтанд орсон  байна.  Энэ онд улсын төсвийн 2.4 тэрбум  төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар суманд 960 хүүхдийн хичээлийн байр ашиглалтанд орно.

Р.Бумдарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж