Вирусын дотоод бүтцийг судлах микроскоп бүтээв

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

Вирусын дотоод бүтцийг судлах микроскоп бүтээв

Эрдэмтэд 50 нанометрийн хэмжээс бүхий эсийн дотоод бүтцийг харах микроскоп бүтээсэн тухай Nature Communications сэтгүүлд бичлээ. Энэ микроскопыг ашиглан хор хөнөөлтэй вирусыг судалснаар тэмцэх аргыг нээж болно хэмээн эрдэмтэд үзэж байна.

Одоог хүртэл ийм нарийвчлалтай масштабаар эд эсийн болон вирусын бүтцийг судалж байгаагүй юм. Шинэ микроскоп нь эрдэмтдэд амьд биетийн биологийн системийг судлах өргөн боломжийг буюу дотоод үйл ажиллагааг харах судалгааг нээж байна.

Профессор Лин Ли хэлэхдээ будагч бодисгүйгээр амьд эсийг судлах нь шинжилгээ судалгааны хувьсгал боллоо. Учир нь будагч бодис эсийн дотор талд нэвтрэн орж чаддаггүй байсан гэжээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж