Нефть хувьсгалаар тэжээгдэж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

Нефть хувьсгалаар тэжээгдэж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Ойрхи Дорнодын ард түмний хөдөлгөөн Саудын Араб, Иранд орж болох магадлал АНУ ба Европын трейдеруудыг түгшээж байна. АНУ-ын бирж дээр WTI маркийн нефть нэг баррель нь 100 ам.доллар хүрч байгаа бол Brent Европт 115 ам.доллараар зарагдаж байна. 
      
    “Бид нефтийн үнэ баррель нь дахиад 10 ам.доллараар нэмэгдэхийг үгүйсгэж чадахгүй” гэж тэд ярьж байна. Дөрөвдүгээр сарын фьючерсийн гэрээгээр WTI маркийн нефтийн нэг баррель нь Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр лхагва гаригийн арилжаагаар 100,34 ам.доллар хүрсэн байв. Лхагва гаригт фьючерсүүд 2,7 хувиар үнээ нэмэн баррелийн үнэ 99,63 ам.доллар болсон байлаа. Brent нефтийн дөрөвдүгээр сарын фьючерсийн үнэ Лондоны ICE Futures бирж дээр баррель нь мөн өдөр 43 центээр нэмэгдэн 115,85 ам.доллар болсон байжээ. Мягмар гаригт энэ маркийн нэг баррелийн дөрөвдгээр сарын нийлүүлэлт шууд 3,2 ам.доллараар нэмэгдан 115,42 ам.доллар хүрсэн байлаа.  Биржийн хөдөлгөөний мягмар гаригт Ираны нийслэлд эхэлсэн эсэргүүцлийн ажиллагаа өдөөлөө.

    Олон улсын эрчим хүчний агентлагийн үнэлгээгээр Ливийн үймээний улмаас дэлхийн эдийн засаг өдөртөө 850 мянган баррель нефтийг дутуу авч буй, Иран дунджаар өдөрт 3,7 сая баррель нефть үйлдвэрлэдэг.  IHS Global Insight-ийн ерөнхий эдийн засагч Нигел Голтын тоолсноор Crude маркийн үнэ 10 ам.доллараар нэмэгдэхэд бодит хэрэглээний зардал 0,2 хувиар нэмэгдэн ажилгүй хүмүүсийн тоог 120 мянгаар ихэсгэнэ. Хэрэв Brent нефтийн нэг баррелийн үнэ 15 хувиар нэмэгдэхэд Америкийн зардал 0,3 хувиар нэмэгдэх учиртай. Brent нефтийн нэг баррель 130 ам.доллар хүрэхэд галлон бензины үнэ дөрвөн доллараар ихэсх ажээ. Гэхдээ нефтийн үнийн хэлбэлзлээс хөгжиж буй орнууд төдийлөн хэлмэгдэхгүй.

    Ш.Мягмар

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж