Бидний орос, хятад “найз нарын” тухай

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

Бидний орос, хятад “найз нарын” тухай

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Эхлээд Тунис, Египет. Дараа нь ганхаж байгаа хурандаа Каддафийн дэглэм. Бахрейны үймээн. Алжирийн эрх баригчдын зүгээс хийсэн буулт… Эдгээр лидерүүдэд бага ч үгүй дэм болон тэдний “тогтох” баталгаа нь болж байсан барууны ардчиллын “сохрын талаар багагүй асуудал бидэнд үүсээд байна. Тэд дипломатын ээдрээтэй тэнцвэрийг хадгалан эдийн засгийн гарын үсэг зурагдсан (нэн түрүүнд нефтийн салбарт) гэрээ хэлцэл зэргээ биелүүлж байв. Тааламжгүй ч гэсэн урьдчилан хэлж болох түншүүд.

    Олон нийт ярвайж байсан ч эдгээр түншүүдтэй тогтмол уулзалдаж байсан нь өөрийн онцлогтой “найрамдал”-ыг бий болгосон юм.

    Нөгөө талаасаа тэр “хараагүй” бөгөөд хүлцэнгүйрэл нь өнөөг хүртэл бүрэн илаар­шаагүй эдийн засгийн хямралын түгшүүр төрүүлнэ. Үл хөдлөх хөрөнгийн сүйрэл нь бидний нүдийг нээн санхүүгийн ертанц ба даяарчлалын капитализм нь бодит амдралаас салсныг харуулж өглөө. Үүнээс сургамж авсан нь цөөн.

    Барууны орнуудын түнш дунд Ливи, Тунис, Египетийг санагдуулах хоёр орон бий. Тэд улс төрийн эрх чөлөөг хазаарлаж, тэрслүү дуу хоолойг дарж, захирагдахгүй сэтгүүлчдийг цээрлүүлж, хүний эрхийн төлөө тэмцэгчдийг мөрдөн мөшгөж, сөрөг хүчнийхээ амыг хичирхийлэн тагладаг аргатай. Засгийн аппаратын болон орон нутгийн захиргааны мөн хуулийн бүхий л системд авлига үзэгдээгүй хэмжээнд байгаа. Бүх баялаг нь явцуу хүрээний цөөн тооны хүмүүсийн гарт цугларснаас гадна хууль хяналтын бүхий л систем нь тэдний тушаалаар явдаг… Энэ бол Орос ба Хятадын тухайд өрнөж буй яриа.

    Бид Путин, Медведев хоёрыг найзууд гэнэ. Саяхан хүртэл Мубаракийг бас ингэж нэрлэж байлаа. Бид Ху Жиньтаогийн өмнө улаан хивсээр зам засч байхад Нобелийн энх тайвны шагналтан шоронд хэвтэж буй. “Хятадын загварын” хохирогчдыг хамгаалахаар зүрхэлсэн өмгөөлөгч нар нь эрх мэдэлтнүүдийн дур зоргийн удирдлагын өмнө юу ч хийж үл чадна… Хятад, хэтэрхий хүчирхэг болсон болж таарав уу? Оросын байгалийн хий “үнэргүй” гэж үү? Хятад, Оросын ард түмэн ардчилалд бэлэн биш гэж заримдаа бидэнд ярих аж. Тэд өөрийн онцлогоор үндсэн эрх чөлөөний төлөө үл зүтгэдэг гэх… Гэхдээ л бид эмх замбраагүй “хэв журмаа” Кавказад тогтоох боломжийг Орост олгосноос тэндхийн байдал улам тогтворгүйжлээ. Түүний зэрэгцээ 2014 оны Сочийн олимпийн тоглолт нь түвд, уйгаруудын эсрэг хүчирхийлэл хийж байсан дэвсгэр дээр хийгдсэн 2008 оны Бээжингийн олимпоос дутахааргүй асуудалтай болох бололтой…

    Орос, Хятадын ард түмэн бусдаас онцгойроод байх зүйлгүйг бид хүлээн зөвшөөрч чадахгүй гэж үү? Үүний зэрэгцээ сүлжээгээр гарсан Мэлрэг цэцгийн ажиллагаанд уриалсан уриа тэднийг эсэргүүцэлд биш юм аа гэхэд иргэний зэмлэлийг гаргаж буй. Эрх чөлөө гэдэг бол заналхийлэл биш, хууль ёсны эрх гэдэгтэй эцсийн эцэст бид санал нэгдэхгүй гэж үү?  Иймэрхүү маягийн зөвийг хайсан ер бусын үүрэг манай Гадаад хэргийн  шинэ сайд Ален Жюппегийн өмнө иржээ. Үүний тулд бид итгэл үнэмшлэлээс нь үл хамааран хүнд итгэх итгэлээ олох хэрэгтэй. Ингээд энэ бүгдийн эхлэл… Францад байна уу!

    Эх сурвалж: Nos « amis » russes et chinois

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж