Сайд нар мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

Сайд нар мэдээлэл хийв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Хөгжилд хамтдаа” сэдвийн дор болсон эдийн засгийн форумын үйл явцын талаар өнөөдөр Ерөнхий сайд С.Батболд, Сангийн сайд С.Баярцогт, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг нар мэдээлэл хийлээ.

    Ерөнхий сайд хэлэхдээ энэ удаагийн чуулганд нийгмийн бүх давхаргынхан оролцлоо. Тэр дундаа чуулганы үйл ажиллагааг сэтгүүлчид хөтөлсөн нь, олон нийтэд хүргэхэд дөхөмтэй болсон гэж бодож байна. Төрийн зүгээс анхаарах асуудлууд ч гарлаа, тэр дундаа зохион байгуулалт тал дээр хувийн хэвшлийнхэн төрийнхнөөс илүү идэвхи чармайлт гаргаж ажилласныг онцлон хэлэхийг хүсч байна гэсэн юм. Гол нь эдийн засгийн чуулга уулзалтаас гарсан санал санаачлагууд шийдвэр гаргагчдын анхааралд хүрч, шийдвэрлэгдэх тал дээр шийдлээ олох нь чухал байгааг онцлов.

    Энэ үеэр сэтгүүлч Ерөнхий сайдад дараах асуултыг тавив.

    -Энэ удаагийн эдийн засгийн хуралдаанаар байгаль орчны асуудал бага хөндөгдлөө  гэсэн шүүмжлэлийг гадаадынхан өгч байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?  
    -Ерөнхий сайд С.Батболд:-“Өнгөрсөн жил болсон эдийн засгийн форумаар бид зургаан үндсэн багц асуудлыг авч хэлэлцсэн бол энэ удаад дөрвөн асуудлыг хөндсөн. Гол нь тэргүүлэх чиглэлээ авч хэлэлцсэн.  Хэдийгээр бид байгаль орчны асуудлыг энэ удаагийн форумаар авч хэлэлцээгүй боловч, өнгөрсөн жилийн хуралдаанаас гаргасан зөвлөмжийн дагуу Засгийн газрын хуралдааныг хамгийн их цөлжсөн нутагт зохион байгуулж байсан гээд яривал ажлууд бий. Энэ дагуу ажил үргэлжлэн хийгдэж байгаа гэдгийг онцлон хэлэхийг хүсч байна гэсэн юм.

    Г.Дарь

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж