Хуучирсан мэдээ: 2011.03.05-нд нийтлэгдсэн

Би Утаанбаатарын хүү

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    Аргалын утаа боргилсон
    Малчны гэрт төрсөн би
    Атар хээр нутгаа
    Өлгий минь гэж боддог…гэсэн их зохиолч Ч.Чимид гуай маань тавин жилийн  тэртээх алдарт “Би Монгол хүн” шүлгийн мөртүүд  одоо хүртэл бидний зүрх сэтгэлд хоногшин үлдсэн билээ. Гэтэл өнөөдөр бидний үр хүүхэд:

    Улаанбаатарын утаа

    Нүүрсний утаа сааралтсан
    Нийслэлийн хороололд өссөн би
    Манант энэ хотоо
    Манцуй минь гэж боддог
     
    Өнгөлөг сайхан хотынхоо
    Өмнөх толгой дээр гараад
    Өргөн хөндийд нь багшрах
    Гэр хорооллоо ширтэхэд

    Цайвартах утаанд бүүдийх
    Чингэлтэй уулын бэл
    Нүүгэлтсэн хар хонхорыг
    Сэтгэл гутран харахад

    Хүйтэн жавартай утаанд нь
    Хүлэгдээд ч байгаа юм шиг
    Уушиг дүүргэх унгасанд нь  
    Угаартаад ч байгаа юм шиг

    Хоёр нүд  минь хорсож
    Хонгор бие минь хордоход
    Урсан гарах нулимсандаа

    Ухаан санаа минь бачуурдаг гэж шүлэглэхдээ хүрсэн нь юутай харуусалтай.

            Ш.Пүрэвсүрэн

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж