Хуучирсан мэдээ: 2011.03.05-нд нийтлэгдсэн

5162 өрхийг малжуулжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас зуд, гамшгийн улмаас малгүй болсон 5162 өрхийг улсын төсөв, гадаад, дотоодын зээл тусламж, хандиваар 144.6 мянган толгой малаар малжуулах ажлыг зохион байгуулжээ. Мөн өнгөрөгч 2010 онд малчид, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид бага оврын трактор, өвс хаман боогчийг хөнгөлттэй нөхцөлөөр олгосны үр дүнд 1.1 сая тонн хадлан, 38.5 мянган тонн таримал тэжээл бэлтгэсэн байна. Ингэж өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлснээр хаврыг хохирол багатай даван туулах боломжийг бүрдүүлсэн гэж ХХААХҮЯ-ныхан үзэж байгаа аж.

    Н.Түвшин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж