Оюутнууд мэдлэгээрээ өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.03.05-нд нийтлэгдсэн

Оюутнууд мэдлэгээрээ өрсөлдөнө

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх сан, Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэгээс “Young tourism pro” аялал жуулчлалын улсын уралдааныг зарласан байна. Уралдаан энэ сарын 12-26-ны өдрүүдэд хоёр үе шаттай болох аж. Тус уралдаанд магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн аялал жуулчлалын ангийн англи хэлний  мэдлэгтэй гуравдугаар дамжааны оюутнууд оролцох эрхтэй. Энэхүү уралдаан нь аялал жуулчлалын салбарын ирээдүйн шилдэг менежер, чадварлаг мэргэжилтнүүдийг төрүүлэх,  тэднийг дэмжих, Монголын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх, аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн сургалтын чанарыг дээшлүүлэх зэрэг давуу талтай  юм байна.

    С.Отгон

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж