Дуурийнхан Дархан-Уул аймагт тоглолтоо хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.07-нд нийтлэгдсэн

Дуурийнхан Дархан-Уул аймагт тоглолтоо хийлээ

Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн хүрээнд “Дархан Их Урлаг” наадмыг зохион байгуулж байгаа билээ. Наадмын хүрээнд Монголын соёл урлагийн байгууллагууд Дархан-Уул аймагт айлчлан тоглолт хийж байгаа юм. Энэ сарын 5, 6-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Дархан-Уул аймгийн үзэгчдэд Б.Дамдинсүрэн, Б.Смирновын “Учиртай гурван толгой” дуурь, Э.Чойдог “Чойжид дагина” балет, П.И.Чайковскийн “Хунт нуур” балет болон уран бүтээлдчийн нэгдсэн гала тоглолтоо хүргэжээ. Тэд өнөөдөр Улаанбаатар хотод ирэх бөгөөд маргаашнаас эхлэн ирэх амралтын өдрүүдийн тоглолтын бэлтгэлдээ орох гэнэ. Ирэх амралтын өдрүүдэд театрт Ж.Вердийн “Риголетто” дуурь, П.И.Чайковскийн “Франческа Да Римини” балетаар сонгодог урлагт хайртай үзэгчдэдээ бэлэг барих юм.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж