Авлигын дуулианаар Японы сайд огцров

Хуучирсан мэдээ: 2011.03.07-нд нийтлэгдсэн

Авлигын дуулианаар Японы сайд огцров

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Японы Гадаад хэргийн сайд Сэйзи Маехара дараагийн сонгуулиар ерөнхий сайдын тушаалд суух магадлал өндөртэй байсан ч сөрөг намуудын шахалтаар албан тушаалаасаа огцорч байна. Энэ талаар гуравдугаар сарын 6-ны өдрийн хэвлэлүүд, Японы  Kyodo News мэдээний агентлаг мэдээлсэн байлаа.

    Түүний огцрох шалтгаан нь авлига болов. Маехара хар багаасаа таних нэгэн солонгос эмэгтэйгээс жил бүр 50.000 йен ( 610 ам.доллар) авч хэдэн жилийн турш хууль зөрчсөн гэж хүлээн зөвшөөрсөн байв.

     Дэлхийн хоёрдугаар дайны сүүлч хүртэл Солонгосын хойгийг эзэлж байсан Японд солонгосчууд олноороо амьдардаг. Тэдний ихэнх нь Японд авчирсан солонгосчуудын үр хүүхдүүд, тэнд төрсөн ч гэсэн Японы харьяат болоогүй хүмүүс.
    Маехара энэ бэлгийн талаар өнгөрсөн долоо хоног хүртэл мэдээгүй байсан гэв. Тэрээр албан тушаалдаа үлдэх хүсэлтэй байсан ч сөрөг намууд ийм хэргийг багаас нь үндсээр нь таслах ёстой гэж үзжээ.

    NHK телевиз мэдээлснээр Маехара даваа гаригт ерөнхий сайд Наото Кантай уулзан огцрох шийдвэрийг сонсгох гэнэ.

    Ш.Мягмар

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж