“Битгий мартаарай” үзэсгэлэн нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.07-нд нийтлэгдсэн

“Битгий мартаарай” үзэсгэлэн нээгдэнэ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ныг тохиолдуулан маргааш 12.00 цагт Уран зургийн галерейд “Битгий мартаарай” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдэнэ.
Урлаг судлаач, зураач Т.Анударь бие даасан дөрөв дэх үзэсгэлэнгээ “Битгий мартаарай” нэртэйгээр энэ сарын 8-наас 10-ныг дуустал Монголын уран зургийн галерейд нээж оюуны мэдрэмжийн өвөрмөц бэлэг барих гэж байна.
Энэхүү үзэсгэлэнд амьдран буй цаг үеийнхээ сонирхол татсан бүхнийг оруулахыг зорьсон ч, хэвшмэл гоо сайхныг тодруулан харуулахаас илүүтэйгээр ганцаардал ба баяр хөөрийг дүрсэлснээрээ онцгой юм. Зураач гэрэл гэгээ цалгиж, тод өнгөнд умбасан уран сэтгэмж, зөгнөл мөрөөдлийг дүрсэлж байгаа ч түүний ертөнц өрнөл хөдөлгөөн, тэмүүлэлээр дүүрэн гэдэг нь илт харагдана. “Ганцаардаж үзсэн хэн нэгэн аз жаргалыг ирэх үед жинхэнээс нь мэдэрдэг билээ” хэмээн турбээр хэлжээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж