Warner Bros киногоо Facebook сайтаар үзүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Warner Bros киногоо Facebook сайтаар үзүүлж эхэллээ

Warner Bros компани Facebook сайтаар онлайн кино үйлчилгээ үзүүлж эхэлсэн тухайгаа албан ёсоор мэдэгдлээ. Сонгосон киногоо хоёр хоногийн хугацаанд 3 ам.доллар буюу 30 кредитээр /онлайн валют/ үзэх энэ үйлчилгээ нь одоогоор АНУ-ын оршин суугчдад нээлттэй болсон юм. Онлайн прокатны нээлтийн кино нь 2008 оны хит болж, дэлхийн кино прокатуудаас тэрбум ам.долларын ашиг олсон Кристофер Ноланы найруулсан “Хар рыцарь” кино аж.

 Warner Bros компани онлайн кино үзвэрээ дэлхийн бусад орны хотуудад нээхээр төлөвлөж байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж