Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай санал авч байна

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай санал авч байна

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын дарга захирамжаар байгуулан ажиллаж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар санал авах ажлыг олон нийтийн дунд зохион байгуулах ажлыг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх, шаардлагатай гэж үзэж байгаа бол ямар өөрчлөлт оруулах талаар Та бүхэн саналаа энэ сарын 13-ны дотор аймгийн Засаг дарын Тамгын газрын Хууль зүйн хэлтэст /Утас:01462-22176/ болон www.zavkhan.mn веб сайтын санал, асуулга, асуулт хариултын хэсэгт хамрагдахыг урьж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж