Дуучин Мөнхбат эхнэрээ хуурчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Дуучин Мөнхбат эхнэрээ хуурчээ

Хөгжмийн зохиолч “Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” уралдаанаар олонд танигдсан рок попын анхны хослон дуучин Мөнхбат, Үүрээ нар нэг хэсэгтээ л залуусыг байлдан дагуулж байсан Харин одоо тэд нам гүм байх болсон. Тэдний талаар сураг сонсох нь ээ Үүрээ бизнесмэн залуутай гэрлэж, үрийн зулай үнэрлэж, хувийн амьдралдаа илүүтэй анхаарч яваа гэнэ. Дуучин Мөнхбат өөрөөсөө 5-6 насаар эгч онгоцны үйлчлэгч бүсгүйтэй гэрлэж, хүүхэдтэй болсон бөгөөд одоогоор нэгэн компанид ажилладаг байна.

Гэтэл одоо Мөнхбат гэр бүлийн асуудалтай тулгараад байгаа юм байх. “Сэрүүлэг” сонинд бичсэнээр дуучин Мөнхбат эхнэрээ араар нь тавьж, Буриад охинд сэтгэл алдарч, өнөөх охин нь жирэмсэн болж багагүй будлиан дэгдсэн гэнэ.

М.Анир  
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж