Үндсэн хуулийг өөрчлөх саналаа илгээж болно

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийг өөрчлөх саналаа илгээж болно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Улсын Их Хурлын дарга захирамж гаргаж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан билээ. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар санал авах ажлыг 2011 оны 3 дугаар 15-ныг хүртэл олон нийтийн дунд зохион байгуулж байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх, шаардлагатай гэж үзэж байгаа бол ямар өөрчлөлт оруулах талаар саналаа “Монгол Улсын Их Хурал, 210646, Улаанбаатар хот, Төрийн ордон, Сүхбаатарын талбай 6, Төрийн байгуулалтын байнгын хороо” гэсэн хаягаар болон 21 аймаг, 9 дүүргийн Засаг даргын Тамгын газарт байрлах Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төвүүдэд бичгээр, Улсын Их Хурлын www.parliament.mn хуудсанд цахим хэлбэрээр ирүүлэх боломжтой аж.  Саналыг ирэх долоо хоногийн мягмар гариг хүртэл хүлээн авна.

    Б.Амгалан

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж