“Формула 1”-ийн тестийн уралдаанууд эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

“Формула 1”-ийн тестийн уралдаанууд эхэллээ

Автомашины хаан уралдаан гэгддэг “Формула-1” ангиллын шинэ улирал эхэллээ. Өчигдөр багууд улирлын эхний хяналтын нэгдсэн бэлтгэлд гарсан байна.

Авто машины “Томъёолол нэг” ангилал буюу “Формула-1”-ийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шинэ улирал Бахрэйны гранпри тэмцээнээр эхлэх ёстой байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон билээ. Тус улсад болж буй Засгийн газраа эсэргүүцсэн тэмцэл даймжирч байгаа тул болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс гранприг хойшлуулсан юм. Ингэснээр шинэ улирал Мельбурн хотноо зохион байгуулагддаг Австралийн гран-при тэмцээнээр эхлэх болж байгаа. Багууд ногоон тивийн Альберт Парк авто тойруулгад хөл тавьхаас өмнөхөн Испанийн Барселон хотноо байрлах Монтмелло Каталуниа авто тойруулгад нэгдсэн бэлтгэлд гараад байна. Өчигдөр болсон эхний тестийн уралдаанд шилдэг цагийг Редд Бүлл багийн Австрали нисгэгч Марк Үэббэр үзүүлсэн байна. Энэ нь шинэ улирал Редд Бүлл мөн л хурдтай байхыг харуулж байна.Мөн тэрээр улирлын эхний гараанд түрүүлэх боломжтой байгаагаа харуулсан юм. Хэрэв Марк Үэббэр альберт Паркт түрүүлсэн тохиолдолд ийм амжилт үзүүлсэн эхний Австрали нисгэгч болно. Удаахь амжилтыг 2009 оны Дэлхийн аварга Английн Жэнсон Баттон үзүүлжээ. Харин өнгөрсөн улирлын аварга Сэбэстьян Фэттэл өнөөдөр эхний тестийн уралдаанаа хийх юм байна.Мөн Каталуниад Лотус Рено гайхалтай хурдтай байлаа. Ялангуяа өнгөрсөн улирал Рүүки статустай байсан Оросын Виталий Петров шинэ улирал багийнхаа Герман нисгэгч Ник Хайдфийлдын хамтаар өндөр амжилт үзүүлэх боложтойгоо харуулж чаджээ. 2011 оны улирал 03-р сарын 27-ны өдөр Австрали улсаас эхэлнэ.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж