ДОХ хэл дамнан дэлгэрэхээс сэргийлнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

ДОХ хэл дамнан дэлгэрэхээс сэргийлнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монголын өмнөд хилийн боомт дагуу бэлгийн замын халдварт өвчин дэлгэрэх хандлагатай байгааг мэргэжлийн байгууллагууд сэрэмжлүүлдэг болсон. Ялангуяа Хятадын Эрээн хотод монгол биеэ үнэлэгчид олширсон нь нууц биш болсон. Иймд Хятад, Монголын хил дамнан ДОХ өвчин дэлгэрэхээс сэргийлэх зорилгоор Монгол Улс, Эрээн хотын Улаан загалмайн нийгэмлэгийн  төлөөлөгчдийн ДОХ-оос сэргийлэх зөвлөгөөнийг Эрээнд зохион байгуулжээ.

    Зөвлөгөөн дээр сүүлийн жилүүдэд Монгол Улс, Эрээн хотын улаан загалмайчид ДОХ-оос сэргийлэх талаар ямар ажил хийж байгаа талаар ярилцжээ. ДОХ-оос сэргийлэх чиглэлээр Монгол Улс, Хятадын тал хэрхэн үр ашигтай хамтран ажиллах, иргэдэд уг өвчнөөс өөрийгөө хамгаалах талын мэдлэг мэдээлэл олгоход хамтын чармайлт гаргах, хил дамнан ДОХ өвчин тархахаас сэргийлэх талаар тэд санал солилцсон байна.

                            Д.ОЮУН

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж