Барилгынханд зориулсан үзэсгэлэн гарна

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Барилгынханд зориулсан үзэсгэлэн гарна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хот байгуулалт, төлөвлөлт, дэд бүтэц, орон сууцны хангамж, ажлын байр нэмэгдүүлэх, боловсрол, хөдөөгийн хөгжил, үйлдвэржилтийг дэмжих чиглэлээр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, болон  Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар, “Мишээл групп” ХХК хамтран нэгэн үзэсгэлэн яармагийн зохион байгуулах гэж байна. “Барилгын материал үйлдвэрлэл,дэвшилтэт технологи-2011” хаврын уламжлалт үзэсгэлэн яармаг энэ сарын 17-21-ний өдөр “Мишээл Экспо” төвд гарна. “Барилгын материал үйлдвэрлэл,дэвшилтэт технологи-2011” үзэсгэлэн яармагийн үеэр барилгын салбарт нэвтэрсэн орчин үеийн техник, технологийг олон нийтэд таниулах, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих бүтээгдэхүүн үйлчилгээг нь сурталчлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх аж.

    Ж.ГЭГЭЭ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж