Цэргүүд хугацаанаасаа өмнө халагджээ

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Цэргүүд хугацаанаасаа өмнө халагджээ

Албан үүргээ үлгэр жишээч хааж, тасгийн болон байлдааны буудлагатай сургуульд онц буудан бусдыгаа хошуучилсан Өвөрхангай аймгийн дөрвөн цэрэг хугацаанаасаа өмнө халагдаж ирлээ. Өмнөговь аймгийн Зэвсэгт хүчний 167 дугаар ангид 2010 оны нэгдүгээр ээлжээр татагдан эх орноо хамгаалах эрхэм үүргээ биелүүлэхээр очсон Хайрхандулаан сумын нэгдүгээр багийн харъяат М.Энхтөр, Бүрд сумын нэгдүгээр багийн харъяат О.Цэгмид, М.Ганбаатар, тавдугаар багийн харъяат Ж.Мөнхбат нар амжилт гаргажээ.

Тэдний сэтгэгдлийг хуваалцахад “Хэдийгээр аав, ээж, гэр орноо санаж байсан ч хугацаанаасаа өмнө халагдаад явах болохоор ангидаа хоргодож, анд нөхөдтэйгээ хамт үлдмээр байсан” гэсэн юм. Мөн “Эр цэргүүд гэдэг эцэстээ нэг хүн шиг дотносдог юм билээ. Цэргийн албаа хаах нь эр хүнд тохиодог хамгийн сайхан мөчүүдийн нэг шүү” гээд үеийнхэн болон дүү нартаа цэргийн албанаас хойш бүү суугаарай гэж захиж байлаа.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж