Бохирын сувгаас олдсон үнэт эдлэл

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Бохирын сувгаас олдсон үнэт эдлэл

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Францийн цагдаа нар Парис хотын нэгэн дүүргийн муу усны сувгаас урьд өмнө хулгайд алдагдсан 18 сая еврогийн үнэтэй гоёл чимэглэлийн зүйлс олсон байна. Эдгээр нь 19 бөгж, гурван хос зүйлт байсан бөгөөд хуванцар саванд хийж битүүмжилсэн байжээ.

    2008 оны арванхоёрдугаар сард Харри Уинстон хэмээх алт, мөнгөн эдлэлийн дэлгүүр лүү дээрэмчид дайрч, тухайн үед ихээхэн шуугиан дэгдээсэн дээрэмдлэг болсон аж.  Зэвсэглэсн дөрвөн дээрэмчин нийтдээ 80 сая еврогийн үнэт эдлэл дээрэмдэн авч явсан байжээ.

    Тэр үеэс хойш францийн цагдаа нар 25 хүнийг баривчлан байцааж байсан боловч  сүүлийн арван жилийн түүхэнд гарсан энэхүү хамгийн том дээрмийн гэмт хэргийн эздийг илрүүлж чадаагүй аж.

    Эх сурвалж:EUROPA PRESS
    Бэлтгэсэн Д.Пунцаг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж