Газар хөдлөлтийн тэсвэрийн үнэмлэх гаргана

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Газар хөдлөлтийн тэсвэрийн үнэмлэх гаргана

Газар хөдлөлтийн эрсдэл тооцоогүй барьсан 290 барилга бий гэсэн албан тооцоо бий. Эдгээр барилгыг 1972 оноос өмнө барьсан гэж холбогдох мэргэжилтнүүд хэлж байна.  Тиймээс нийслэлийн удирдлагуудын шийдвэрээр олон нийт, иргэн болон үйлдвэрийн барилга, зам гүүр, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж, инженерийн шугам сүлжээний аюулгүй байдлыг хангаж, байгалийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор багаж тоног төхөөрөмжийн тусламжтайгаар газар хөдлөлтөнд тэсвэрлэх чадварыг үнэлэн паспортжуулан, дүгнэлт гаргахаар болжээ. Ийнхүү  барилга байгууламжийн газар хөдлөлтөнд тэсвэрлэх чадварыг үнэлэн паспортжуулан, дүгнэлт гаргаснаар барилга байгууламжийг ашиглагч аюулгүй орчинд ажиллаж амьдрахын зэрэгцээ газар хөдлөлийн аюулаас урьдчилан сэргийлэх ажил үе шаттайгаар хийгдэх гэнэ. Харин иргэд хэр тэсвэртэй барилга болохыг нь тухайн барилгын паспортоос л харчих боломжтой болж байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж