Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Гурилын үнэ буув

Дэлхий
даяар хүнсний барааны үнэ өсч буй энэ үед монголчууд бидний хүнсний гол
хэрэглээ болсон гурилын үнэ бууж эхлэв. Энэ сар гарсаар гол үйлдвэрлэгч
“Алтан тариа”-н 1-р гурилын үнэ 630₮ байснаа 560₮ болж 11 хувиар
буурлаа.

Оросын Засгийн газраас дотоод зах зээлдээ улаанбуудайн
интервенци хийснээр хойд хөршөөс хямд гурил импортоор орж ирсэн, мөн
манай Засгийн газар Улсын нөөцөд буй улаанбуудайг зах зээлд төрийн
интервенци хийж нийлүүлснээр үнийг тогтворжуулсан зэрэг нь гурилын үнэ
буурахад нөлөөлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж