Хятадад BMW машины худалдаа өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Хятадад BMW машины худалдаа өсчээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    BMW–ын  худалдаа Хятадад нэмэгдсээр байгаа ч Германд уг автомашины худалдаа  урьдын адил  ашиг орлогоороо тэргүүлсээр байна. Германы автомашин үйлдвэрлэгч BMW 2010 онд ашгаараа түүхэндээ дээд амжилт тогтоосон нь Хятад дахь худалдааны өсөлттэй холбоотой. BMW  энэ жил ч мөн худалдааны хэмжээгээр дээд амжилт тогтоох хандлагатай байгаа аж. Хятад, Хонг Конг, болон Тайваньд уг автомашины худалдаа он гарснаас хойш 85.3 хувиар нэмэгдсэн байна.  Тансаг автомашин үйлдвэрлэгчид  2009 онд 201 сая еврогийн ашгаа 2010 онд 3.23 тэрбум евро болгож өсгөсөн байна. Герман өнгөрсөн жил 267,160 BMW худалдаж, 266,580 автомашин арилжаалсан Америкыг тэргүүлсэн байна. Харин Хятад, Хонг Конг болон Тайвань зэрэг орнууд 183,328 BMW автомашин импортлосон аж.  BMW автомашины үйлдвэрлэгчид 60.48 тэрбум еврогийн ашиг олж, орлого нь 19.3 хувиар өссөн байна. Тус компани энэ жил 1.5 сая ширхэг автомашин худалдаалахаар төлөвлөжээ. Хятадад автомашины худалдааны хэмжээгээр BMW–ын дараа Audi удаалж байгаа гэнэ.

    Н.Энх

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж