Спортын аюулгүй байдлыг хангана

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Спортын аюулгүй байдлыг хангана

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Катарын нийслэлд зохион байгуулагдаж байгаа олон улсын спортын аюулгүй байдлыг хангах анхдугаар бага хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хуралд оролцож байгаа 150 гаруй төлөөлөгчид спортын аюулгүй байдлыг хэрхэн хангах, хамтарч ажиллах зэрэг асуудлыг хэлэлцэж байна. 1972, 1996 оны олимпийн наадмын террорист халдлагаас авахуулаад хөлбөмбөгийн цэнгэлдэх нурах, тамирчдын аюулгүй байдлыг хангах гээд олон асуудал спортод өнөөг хүртэл гарсаар байгаа билээ. Энэ хурлаас “Спортын аюулгүй байдлыг хангах олон улсын төв” хэмээх шинэ байгууллага үүссэн юм. Тус байгууллагын захирал Хелмут Спанн “Спортын халдлагаас хамгаалахад туршлага солилцох нь чухал” гэлээ. Сүүлийн үеийн томоохон тэмцээн уралдаанд хамгийн их халдлагад өртөж байгаа спорт бол крикет юм. 2009 онд Шри Ланкын крикетийн баг Пакистанд айлчлах үеэр зэвсэгт халдлагад өртсөн. Мөн улс төрийн байдал ч спортын аюулгүй байдалд нөлөөлж байгаа нь Того улсын шигшээ баг Африкийн цомын тэмцээнд оролцохоор явахдаа халдлагад өртсөнөөр илэрч байна. Эдгээрээс хэрхэн сэргийлэх тал дээр олон улсын олимпийн хороооны аюулгүй байдлын зөвлөх хэдэн санаа хэлжээ. Мөн тус хурлаар авилгалын эсрэг хэрхэн тэмцэх, тоглогч, үзэгчийн аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм байна.

    Score Studio

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж