Японы Ерөнхий сайд мэдэгдэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Японы Ерөнхий сайд мэдэгдэл хийлээ

Японд үүсээд буй хүнд нөхцөл байдалд төр засгийн зүгээс ямар арга хэмжээ авч буй талаар Японы Ерөнхий сайд болон Онц байдлын сайд нар хамтарсан мэдээллийг яг одоо хийж байна.

Ерөнхий сайд ард иргэдийг эв нэгдэлтэй, тайван, болгоомжтой байхыг зөвлөсөн бөгөөд хүнд хэцүү энэ үеийг хамтдаа даван гарахаа илэрхийлсэн байна.

Онц байдлын сайд байгалийн хийн хоолойн эвдрэл, цахилгааны шугам хоолойн гэмтэл зэргээс үүдэлтэй ослоос болгоомжлохыг санууллаа. Тэрээр “Бид иргэний хамгааллын онгоцуудыг болзошгүй аюулаас сэргийлэх тандалтыг хийлгэхээр хөөргөөд байна. Онгоцноос өгсөн мэдээллийн үндсэн дээр аль хэсэгт ямар тусламжийг хүргэх вэ гэдгийг шийдэх аж. Одоогоор хор уршгийн талаар мэдээллийг зарлахад эрт байна. Одоо хийж буй эхний ажлууд хүний амь насыг аврахад чиглэж байгаа” гэлээ.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж