Сураггүй болсон иргэдтэйгээ холбоо тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Сураггүй болсон иргэдтэйгээ холбоо тогтоолоо

Хамгийн их гамшигт өртсөн Японы нутаг дэвсгэр Синдайд манай улсан дөрвөн иргэн сураггүй алга болсон талаархи мэдээлэл өчигдөр цацагдсан билээ. Харин Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яамныхан болон Гадаад Харилцааны яамны ажлын хэсгийнхэн  шуурхай ажилласны үр дүнд өчигдөр шөнө 02.50 цагт сураг тасарсан дөрвөн монгол иргэнтэйгээ холбоо тогтоосон байна. Тэднийг Токио руу нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах болжээ. Ингэснээр ажлын хэсгийнхэн  голомтын бүсэд байгаа бүх монгол иргэнтэй нэг бүрчлэн харилцаа холбоо тогтоолоо. Одоогоор Миягми, Фукушимад оршин сууж буй монголчуудыг Токио руу нүүлгэж шилжүүлж эхэлсэн байна.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж