Капитал банк япончуудад туслахыг уриалав

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Капитал банк япончуудад туслахыг уриалав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Япон улсын ард түмэнд туслахыг БИШРЭЛТ ХОЛДИНГ, КАПИТАЛ БАНК-ны нийт ажилтан, ажиллагсдын зүгээс уриалсан УРИАЛГА

    Япон улсад үүсээд буй нөхцөл байдлын улмаас олон хүний амь эрсдэж, олон мянган хүн эрүүл мэнд, сэтгэл санаа  түүнчлэн эдийн засгийн хувьд хэмжээлшгүй их хэмжээний хохирол амсаад байна.

    Монгол Улсын Засгийн газраас гаргасан Япон улсын ард түмэнд туслах хандивын хөдөлгөөнийг БИШРЭЛТ ХОЛДИНГ, КАПИТАЛ БАНК-ны хамт олон дэмжиж, 10,0 сая төгрөгийн ноолууран бүтээгдэхүүн, нийт ажиллагсдын ажлын нэг өдрийн цалин 3,7 сая төгрөг, нийт 13,7 сая төгрөгийн хандив өргөж байна.

    Зорилго нэгт аж ахуй нэгж байгууллага, иргэдээ сайн санааны хүмүүнлэгийн хөдөлгөөнд нэгдэхийг уриалж, өөрийн банкин дээр  хандивын дансыг нээгээд байна.

    Хандивын данс:
    -Капитал банк төгрөгийн данс     2000016200
    -Капитал банк валютын данс     2000016201

    “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр“ гэсэн Монгол ардын сургаалийг эрхэмлэж, энэхүү хүмүүнлэгийн хөдөлгөөнд байгууллага иргэд бүх нийтээрээ оролцохыг уриалж байна”

    САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.
    Харилцах утас:19-12, 5011-5040
    Хаяг: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-43, Капитал банкны төв байр

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж