Microsoft “Zune” платформыг халлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Microsoft “Zune” платформыг халлаа

Microsoft компани Zune брэндийн техник хангамжийн хэсгийг бүхэлд нь хэрэглээнээс халах гэж байгаа тухай өмнө нь мэдээлж байсан. Харин өнөөдөр буюу гуравдугаар сарын 15-нд мөн ийм төрлийн мэдээлэл дахин цацагдаж эхэлсэн нь дээрх мэдээллийг үнэн болохыг баталлаа.

Microsoft компани Zune брэндийг халах эсэх эцсийн шийдвэрээ гаргасан тухай Bloomberg-ээс өнөөдөр мэдээлжээ. Уг мэдээлэлд Microsoft цаашид Zune брэндийн зөөврийн медиа тоглуулагчийг үйлдвэрлэхээ албан ёсоор зогсоож, Zune платформын оронд програм хангамжийн шинэчлэлд анхаарал хандуулан ажиллах гэж байгаа тухай мэдэгджээ. Zune платформыг Windows Phone 7-ийн үйлдлийн систем болон Xbox 360 тоглоомын консолд суулгасан юм байна.

Б.Энхцэцэг

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж