HTC, Verizon нар амжилттай хамтран ажиллажээ

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

HTC, Verizon нар амжилттай хамтран ажиллажээ

HTC-ийн Thunderbolt смартфон ирэх Мягмар гаригаас буюу гуравдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн худалдаанд гарч эхлэх гэж байна. Гэхдээ Thunderbolt-д видео болон ярианы дуудлага хийдэг Verizon-ийн Skype хувилбарыг оруулаагүй байна. Харин Verizon дээр 3G технологийг ашиглан Thunderbolt  смартфоноор анх удаа дуу хоолой болон мэдээллийг зэрэг авах боломжтой болжээ.

Өмнө нь CDMA сүлжээн дээр дуу хоолой болон мэдээллийг зэрэг хүлээн авах боломжгүй байсан бөгөөд улмаар техник хангамж болон програм хангамжинд шинэчлэл хийснээр ийнхүү хүлээн авах боломжтой болсон байна. Энэ удаа дээрх боломжийг шинэ загварын смартфонд олгохын тулд Verizon, HTC компаниуд маш нягт хамтарч ажилласан байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж