Монгол иргэд нутагтаа ирэх сонирхолтой байна гэв

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Монгол иргэд нутагтаа ирэх сонирхолтой байна гэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өнөөдөр Гадаад хэргийн яам сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Япон улсад гамшиг гарсан бүсэд авран хайх ажиллагаа үргэлжилж байгаа.   Иргэд өөрсдийн хүсэлтээр ирж байгаа гэдгийг тус улсад амьдарч, ажиллаж байгаа иргэд буруу ташаа ойлгож байна. Монгол улсын иргэд нутагтаа ирэх санал их тавьж байна. Одоогоор  нутагтаа ирэх хүсэлтэй иргэд Фукушимад 27, Токиод 12, ирж байгаа 15, Сэндай хотод 64  байгаа бөгөөд өмнө нь үлдсэн 80 хүнтэй өнөөдөр эх орондоо ирнэ гэв.  Манай улсын иргэд одоогоор цацраг идэвхит  бодист хордоогүй гэсэн мэдээллийг Япон улсын Засгийн газраас мэдэгджээ. Монгол улсаас ОБЕГ-ын 12 албан хаагч Токио хотод очсон байгаа гэж ГХЯ-аас мэдээллээ. Эдгээр аврагчид хаана ажиллахыг тус улсын Засгийн газар шийдэх гэнэ. Монголын аврагчдыг цацраг идэвхит бодис тархсан нөхцөлд ажилуулахгүй гэдгээ Япон улс мэдэгдээд байгаа аж. Түүнчлэн ГХЯ-аас Япон улсад болсон гамшигаас нүүрлэсэн хохирлыг Монгол улсын иргэд хамтдаа даван туулж, сэргээн босгох үйл ажиллагаанд хамтдаа оролцохыг уриаллаа.

    Ш.Чимэг
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж