A хүрээний H1N1-ийн тохиолдол 121 болжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

A хүрээний H1N1-ийн тохиолдол 121 болжээ

Улаанбаатар хотын томуугийн  тандалт судалгааны төвд  144 сорьц хүлээн авч, шинжилгээ хийхэд 14 буюу 9 хувьд нь томуугийн A хүрээний H1N1-ийн тохиолдол илэрч, нийт  энэ вирусын халдвараар 121 хүн өвчилжээ. A хүрээний H1N1-ийн эсрэг вакцижуулалт нийслэлийн хэмжээнд 56 хувь, орон нутагт 85 хувьтай байна гэж Халдварт өвчин судлалын төвөөс мэдээллээ. Мөн нийслэлийн хэмжээнд 156 хүн амбулаториор үйлчлүүлсний долоон хувь нь томуу томуу төст өвчинтэй гэж оношлогджээ. Үүнээс 84 хувь нь 0-15 насны хүүхэд байгаа гэв.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж