“Gallardo Tricolore” загвар үйлдвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

“Gallardo Tricolore” загвар үйлдвэрлэжээ

Италийн автомашин үйлдвэрлэгч “Lamborghini” компани Итали улс нэгдсэний 150 жилийн ойд зориулж өөрийн шинэ загвар Gallardo-г үйлдвэрлэж эхэллээ. Lamborghini “Gallardo Tricolore”-ийн гадаад их биеийн хэсэг нь цагаан өнгөтэй бөгөөд гурван өнгийн судалтай ажээ.

Италийн төрийн далбааг билэгдсэн ногоон, цагаан, улаан гурван өнгийн судлыг мөн жолоочийн суудал дээр ч оруулж өгсөн байна. Уг автомашиныг гуравдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Туринд болох Италийн төрийн баяр ёслолд зориулсан үзэсгэлэнгийн үеэр албан ёсоор танилцуулах юм байна. Gallardo Tricolore загварыг улс төрийн нэгдлийн 150 жилийн ойд зориулан бүтээсэн тул ердөө 150 ширхэг үйлдвэрлэсэн гэнэ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж