“Надаар тоглосон хайр” тайзнаа дахин амилна

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

“Надаар тоглосон хайр” тайзнаа дахин амилна

Улсын драмын эрдмийн театрын тайзнаа энэ сарын 20-26-нд өдөр бүр 15.00 цагт соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазарын “Надаар тоглосон хайр” жүжиг дахин амилах гэж байна. Арван жилийн өмнө үзэгчдийн хүртээл болон залуусыг байлдан дагуулсан эл жүжиг өнөөдөр ч гэсэн танхим дүүрэн үзэгчдийн алга ташилтын дор болж байна. Яруу найрагч Ш.Гүрбазар анх 1970-аад онд театртай хувь заяагаа холбосон бөгөөд  30 гаруй жүжиг, 45 кино бичжээ. Тэрбээр “Би жүжгийн хувьд “Надаар тоглосон хайр” жүжгэндээ их дуртай. Бүтэн арван жил тайзан дээр тоглогдож байна. “Надаар тоглосон хайр” жүжгийг их олон удаа үзсэн. Яг л миний амьдрал” гэсэн хүмүүс олон байдаг. Хүмүүс бүтээгүй бүхнийхээ хойноос их үнэн дурдатгалтай байдаг  л даа. “Надаар тоглосон хайр” ”Жаргах гэж дурладаг уу” зэрэг олон жүжиг  найруулагч Баатар, Мөнхдорж, Наранбаатар нарын хүчээр хүмүүст ухаарал өгч чадах сайн жүжиг болсон. Жүжиг бичих хамгийн гоё. Нэг хүний хувь заяаг өөрөө бүтээж, хэрхэхийг нь шийднэ гэдэг бол хэрийн хүнд олдоггүй хувь заяа шүү” хэмээн ярьжээ.
“Надаар тоглосон хайр” жүжгийн найруулагчаар Н.Наранбаатар ажиллан гол дүрд Улсын Драмын эрдмийн театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар, С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг нар тогложээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж