“Voice group” цомгийн баяраа хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

“Voice group” цомгийн баяраа хийнэ

“Voice group” анхны бие даасан цомгоо өлгийдөн авлаа. Өнөөдөр тус хамтлагийнхан  “Баянгол” ресторанд 18.00 цагт  “Voice of Mongolia” нэртэй анхны цомгоо танилцуулж, уран бүтээлийн үдэшлэгээ хийх гэж байна. Энэхүү цомогт нь  “Хайрлан шүтэх эх орон”, “Монгол”, “Voice of Mongolia”, “Дорнын сондор Улаанбаатар”, “Хайрын дуу”, “Хүний заяа” зэрэг дуунууд нь гадна тус  хамтлагийн дуучин тус бүрийн нэг нэг соло уран бүтээл,  bonus track-т нь “The Phantom of the opera” гээд 14 дуу  нь багтжээ. “Voice” хамтлагийнхан эл цомгийнхоо бичлэгийг “Анир records”, “Maks”, “Color records”, “MIM” продакшнд хийлгэсэн юм байна.   "Баянгол" ресторанд болох “Voice of Mongolia” цомгийн үдэшлэгт Монгол улсын морин хуурын чуулга, Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучид, төгөлдөр хуурч, соёлын тэргүүний ажилтан Т.Энхтуул нар урилгаар оролцон тус хамтлагийнхан цомгийнхоо уран бүтээлээс гадна сонгодог дуунуудаа толилуулах юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж