“Челси” FA Cup-ын финалд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.11-нд нийтлэгдсэн

“Челси” FA Cup-ын финалд шалгарлаа

Аваргын алтан цомоо хамгаалахаар өрсөлдөж буй Лондонгийн “Челси” өнгөрсөн шөнө “Уэмбли” цэнгэлдэхэд “Астон Вилла”-г 3:0 харьцаатай буулган авснаар FA Cup буюу Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний аваргын төлөө өрсөлдөх эрхтэй боллоо. Дидье Дрогба, Флоран Малуда, Фрэнк Лампард нарын гоол Карло Анчелоттигийн залууст ялалт авчирсан байна. Өнөө шөнө мөн “Уэмбли” цэнгэлдэхэд “Тоттенхэм”, “Портсмут” нарын тоглолт болох ба ялагч нь ирэх сард аваргын төлөө “Цэнхрүүд”-тэй өрсөлдөх юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж