Өвөрхангайгаас төрсөн генералууд

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Өвөрхангайгаас төрсөн генералууд

Цэдэнгийн Жанчив: Баруунбаян улаан суманд 1914 онд төрсөн. Дэслэгч генерал цолтой. 1948-1950 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч, 1952-1956 онд  Батлан хамгаалахын сайд, 1956-1958 Дотоод явдлын яамны сайд, 1958-1959 онд Геологи уул уурхайн яамны анхны сайд.

Чойндонгийн Пүрэвдорж: Нарийнтээл суманд 1933 онд төрсөн. Дэслэгч генерал цолтой. 1974-1986 онд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бөгөөд Батлан хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд

Цэрэнбалжидын Дашзэгвэ: Хархорин суманд 1948 онд төрсөн. Дэслэгч генерал цолтой. 1990-1992 онд Батлан хамгаалахын дэд сайд, 1992-1996 онд Батлан хамгаалахын тэргүүн дэд сайд, 1996-1998 онд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, 1998-2002 онд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, 2002-2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн цэргийн зөвлөх.

Цэвэлсүрэнгийн Тогоо:   Сант суманд 1954 онд төрсөн. Дэслэгч генерал цолтой. 2000-2002 онд Батлан хамгаалахын дэд сайд, 2002-2008 онд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга.

Дондовын Ёндондүйчир:  Зүүнбаян-Улаан суманд 1921 онд төрсөн. Дэслэгч генерал цолтой. 1960-1969 онд БНМАУ-ын прокурор, 1969-1982 онд МАА-ийн Улс төрийн газрын дарга,

-Гомбожавын Дамба: Бүрд суманд 1902 онд төрсөн. 1933-1937 онд 11 дүгээр морьт корпусын дарга, корпус командлан захирагч / хурандаа генерал цолтой тэнцэх/

-Дагвын Бадам:  Бүрд суманд 1947 онд төрсөн. Хошууч генерал цолтой. Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч, ар талын газрын дарга, Монгол Улсын ОХУ-д суугаа элчин сайдын яамны дэргэдэх Батлан хамгаалахын атташе.

-Чимэдийн Сангишарав
: Богд суманд 1927 онд төрсөн. НАХЯ-нд орлогч сайд, Намын төв хороонд хэлтсийн эрхлэгч

-Лодонгийн Намсрай:  Хархорин суманд 1929 онд төрсөн. Хошууч генерал цолтой. Хилийн цэргийн штабын дарга.

-Чулууны Цэрэндагва: Бүрд суманд 1944 онд төрсөн. Хошууч генерал цолтой. 1983-1986 онд МАА-ийн Артиллерийн командлагч, 1990-1992 онд Улсын бага хурлын гишүүн, 1996-1998 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж