Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Баярын мэндчилгээ

Монгол хүн сансарт ниссэний 30 жилийн ойг тохиолдуулан монголын нийт ард түмэн болон сансрын нисэгчиддээ баярын мэндчилгээ дэвшүүлж сайн сайхныг хүсэн ерөөе!

    Гучин жилийн өмнөх тэр гайхамшигт үйл явдалд оролцсон Арын сайхан Хангай нутгийн хүү М.Ганзориг өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэнд нутгийнхаа ард иргэдийн өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэе!

    Сансрын хязгааргүй уудамд гаргасан зам тань үл тасран, Монголын үрс огторгуйн орон зайг эзэгнэнхэн нисэх болтугай!

Архангай аймгийн

ИТХ-ын дарга                                                                                      Засаг дарга
Д.Мөнхбат                                                                                      Ё.Баатарбилэг

2011.03.21

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж