Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Twitter 5 нас хүрлээ

Twitter гуравдугаар сарын 21-нд таван нас хүрлээ. Таван жилийн өмнө анхны твийт анхны захидлыг нисгэснээс хойш өдгөө хүртэл тус сүлжээ гайхалтай амжилттай ажилласаар иржээ. Twitter сайт одоогоор дэлхий даяар тэрбум гаруй харилцагч, 400 гаруй ажилтан, албан хаагчтай ажээ. Twitter дээрх хамгийн алдартай таван хүн нь Лэйди Гага, Жастин Бибер, Бритни Спийрс, Барак Обама, Ким Кардашиэн нар юм.
Twitter нь дэлхийн цочир, гэнэтийн мэдээг хамгийн шуурхай мэдээлэгчдийн нэг яах аргагүй мөн бөгөөд саяхан Японд нүүрлэсэн гамшгаас аваад Майкл Жэксоны үхлийн талаар хүртэл бүхий л мэдээ мэдээллийг цаг алдалгүй мэдээлдэг байна. Тийм ч учраас Twitter-т өдөр бүр 460,000 шинэ хэрэглэгч бүртгүүлдэг бөгөөд тус сайтыг одоогийн байдлаар 4 тэрбум ам.доллараар үнэлээд байгаа ажээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж