Лигт өрсөлдөх дартсчид тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Лигт өрсөлдөх дартсчид тодорлоо

Монголын дартсын холбооноос сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг лигийн тэмцээний Гуравдугаар сарын лигийн тэмцээний  урьдчилсан шатны сонгон шалгаруулалт өнгөрөгч бямба гаригт CALIFORNIA ресторанд боллоо. Тэмцээн өмнөх саруудын лигийн тэмцээнээс илүү өрсөлдөөнтэй болсноос гадна дартс сонирхогч, Герман улсын иргэн А.Фойхтмюллер, Японы иргэн Кейсүки Накамура нар оролцсон нь тэмцээнийг чимсэн гэж болно.

Гуравдугаар сарын лигийн тэмцээний урьдчилсан шатанд нийт 42 тамирчин долоон бүсэд хуваагдан оролцсоноос 13 тамирчин гуравдугаар сарын лигийн тэмцээнд оролцох эрхээ авлаа. Дээрх 13 тамирчин өмнөх Хоёрдугаар сарын лигийн тэмцээний шилдэг 11 тамирчны хамт зургаан бүсэд хуваагдан энэ сарын 26-нд CALIFORNIA ресторанд болох Гуравдугаар сарын лигийн тэмцээний аваргын төлөө өрсөлдөх юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж