Нийт сурагчдын 50 хувь нь бүртгүүлсэн гэв

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Нийт сурагчдын 50 хувь нь бүртгүүлсэн гэв

Ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн шалгалтын бүртгэлд нийт 20 мянга гаруй хүүхэд бүртгүүлээд байгаа аж. Мөн хөдөө орон нутгийн сурагчдын 70 хувь нь бүртгүүлсэн гэв. Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтад 40 гаруй мянган хүүхэд их, дээд сургуульд элсэх шалгалт өгөх урьдчилсан дүн гарсан байна. Үүний дагуу ирэх 4-р сарын 22-нд бүртгэл дуусах гэнэ. Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Ч.Отгонцэцэг хэлэхдээ,  “Сурагчид бүртгэлд идэвхитэй хамрагдаж байгаа. Төгсөгчдийн тоо харьцангуй бага, аймгийн сурагчдын бүртгэл ирэх сарын нэгэнд дуусна гэж мэдэгдэж байгаа. Энэ оны жишиг даалгавар ирэх сарын нэгэнд гарна гэсэн төлөвлөгөөтэй байна. Элсэлтийн шалгалтын дөрвөн тестийн эмхтгэл манай үнэлгээний төвөөр зарагдаж байгаа. Хөдөө орон нутагт захиалгын дагуу хүргүүлсэн” гэж хэллээ.

 Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж