Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Акула
бол дэлхийн хамгийн эртний амьтдын нэг. Эдгээр загасанд өрсөлдөгч
үгүйгээс гадна тэдний бие организм нь дэлхийн тэнгис далайн амьдралд
хамгийн тохиромжтой. Автын ертөнц нь дэлхийн аквариумаас нэг их өөр 
биш. Машинуудын дунд  бас өөрийн “акула” байх ажээ. Зургаа дахь үеийн
BMW нь далайн махчинтай хэлбэр галбираас гадна нас намбаараа ч төстэй
гэмээр.  Зургаа дахь цуврал одоо найман жилийн нас хүрээд байна. Энэ
амжилттай бүтээгдсэн бүхээг цаашид хэрэглэгчдийн дургүйг хүргэхээр
болсон учир түүнийг тэтвэрт гаргахаар шийджээ. Харин шинэ “акулыг”
Шанхайн авто салон дээр бүрэн танилцуулах юм. Анхны зургуудаас гадна
техникийн зарим нэг үзүүлэлтийн саяхан гаргаад байгаа юм.
Ердийн
уламжлалыг зөрчин хаалттай бүхээгтэй машинаа Дейтройтын авто-салон дээр
анх харуулсан билээ. Нэгдүгээр сарын тэр танилцуулгаас харахад машины
бүхээг 75 мм-ээр уртсаж, 39 мм-ээр өргөн болжээ. Харин өндөр нь хагас
см-ээр л буусан байлаа. Өмнөх загвараасаа.
Нийтийн
моодыг дагаад агаарын хөдөлгүүрийн оронд турвинтай хөдөлгүүрүүд
тавигдсан байна. Одоогоор компани нь шинэ машины безинэн хоёр
хөдөлгүүрийг хувилбарыг нэрлэв. Гурван литрийн багтаамжтай 640i
хувилбарыг авсан машин хоёр хаалгатай загвараа байрнаас нь 100 км/цагийн
хурдыг 5,4 секундын дотор өгнө. Үүнийг 250 км/цагийн хурд дээр нь уахим
төхөөрөмжөөр “хазаарыг нь татаж байх” гэнэ. Энэ хурдыг бага гэвэл BMW
650i  хувилбарын хөдөлгүүр нь 4,4 литрийн эзэлхүүнтэй, 407 морины хүчтэй
бөгөөд 100 км-ын хурдыг байрнаасаа 4,9 секундын дотор авна. Энэ хоёр
хөдөлгүүрийг найман шатлалын автомат хурдын хайрцаг удирдана. Хожим
машиныг үйлдвэрийн дамжлагад орсны дараа өөр хувилбарууд гарч ирэх нь
дамжиггүй.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж