О.Гүндэгмаа шигшээ наймд шалгарч чадсангүй

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

О.Гүндэгмаа шигшээ наймд шалгарч чадсангүй

Австралийн Сидней хотноо буудлагын “Дэлхийн цом”-ын тэмцээний эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд онч мэргэнээ сорьж буй Монголын мэргэн буудагчид дөнгөж сая урьдчилсан дасгалд өрсөлдлөө. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, залуучуудын дэлхийн аварга Ц.Хонгорзул, “Дэлхийн цом”-ын хүрэл медальт Ц.Мөнхзул нар уг дасгалд өрсөлдсөн боловч хэн нь ч шигшээ наймд шалгарч чадсангүй. Манай тамирчдаас Ц.Мөнхзул салхи хагалж, хамгийн түрүүнд сум тавьсан. Тэрбээр нийт 377 оноо цуглуулснаар 31 дүгээр байрт бичигджээ. Харин О.Гүндэгмаа, Ц.Хонгорзул нар гараагаа сайн хийсэн боловч эцсийн дүнд О.Гүндэгмаа 378 оноогоор 23 дугаар байрт, Ц.Хонгорзул 365 оноогоор 65 тамирчнаас 58 дугаар байрт бичигдлээ.

Шигшээ буудлагад шалгарсан найман тамирчин тун удахгүй шигшээ буудлагад өрсөлдөх бол манай тамирчдын тухайд өнөөдрийн тэмцээн үүгээр өндөрлөж байна. Гэхдээ тэд 27-нд 25 метрийн спорт гар бууны дасгалд онч мэргэнээ сорих юм.

Видеог энд дарж үзнэ үү!

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж