Гар утасны браузерийг шинэчлэв

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Гар утасны браузерийг шинэчлэв

Норвегийн Opera Software компани гар утасны браузерийг шинэчлэн сайжруулсан тухай Оросын rambler.ru сайтаар мэдээллээ. Opera Software компанийн төлөөлөгчид хэвлэлийн бага хурлын үеэр шинэчилсэн Opera Mini 6 болон Opera Mobile 11 хувилбарууд нь мэдрэмтгий удирдлагын системийг сайжруулсан тухай мэдэгдлээ.

Ялангуяа Pinch and zoom мэдрэмтгий удирдлагын боломжит хувилбаруудыг илүү боловсронгуй болгосноор хуудас эргүүлэх механизм болон масштабын нягтрал илүү болсон байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж