“Отелло” балетыг тавина

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

“Отелло” балетыг тавина

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ жил уран бүтээлийн ургац арвинтай байна. Тэд энэ улиралд суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Аида” дуурийг ирэх сард тавих гэж байгаа бол ирэх тавдугаар сард алдарт “Отелло” балетыг тавихаар зэхжээ. Шекспирийн зохиолоор сэдэвлэсэн бүтээсэн хүчирхэг балетын нэг “Отелло”-г ирэх тавдугаар сарын 29-нд тоглох гэж байна. У.Шекспирийн жүжгүүд театр урлаг, утга зохиол, урлаг судлалын түүхэнд “”Шекспирийн эмгэнэл” хэмээх дэг сургуулийн чанартай сонгодог хэв шинжийг бий болгосон юм.  

Сонирхуулж хэлэхэд “Отелло” зохиолоос сэдэвлэн суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Отелло” дуурийг бичжээ. Энэхүү дуурийг анх Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт  удирдаач Ч.Жамсранжав, найруулагч Л.Эрдэнэбулган, зураач Ч.Гунгаасүх нар 1989 онд найруулан тавьж байсан юм.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж