“Дакар ралли-2012”-ын маршрутыг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

“Дакар ралли-2012”-ын маршрутыг танилцууллаа

Дэлхийн хамгийн аюултай, хүнд хэцүү уралдаанд тооцогддог “Дакар ралли”-гийн 2012 оны уралдааны маршрутыг өчигдөр зохион байгуулагчдын зүгээс танилцууллаа. Хар тивд болдог байсан энэхүү уралдаан террорист халдлагын улмаас Өмнөд Америк тивд зохиогдох болсоор гурван жилийн нүүр үзэж байгаа юм. Эдгээр уралдаанууд нь бүгд Аргентин болон Чилийн нутгаар үргэлжлэн явагдаж байсан бол 2012 оны маршрутад Перу улс багтжээ. Ингэснээр “Дакар ралли”-гийн түүхэнд анх удаа Перу улс багтаж байна. “2007 оныг хүртэл бид Африк болон Лисбонд “Дакар ралли”-г зохион байгуулж ирсэн. Энэ удаад  нэгдүгээр сарын 1-15-ны хооронд Мар дел Платагаас Перугийн Лима хүртэл уралдахаар боллоо. Тамирчид гурван улс дамжин уралдана. Аргентин, Чили болон Перу. Биднийг гайхалтай гараанууд хүлээж байна. Ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 15-ныг хүртэл олон талт, хүнд хэцүү уралдаанууд биднийг хүлээж байна” гэж “Дакар ралли”-гийн захирал Етиенне Лавинь хэлжээ.

Мөн ирэх жилийн уралдааны нэг онцлог нь 14 өдрийн турш уралдаан зохиогдох нь энэ жилийнхээс даруй хоёр өдрөөр илүү байгаа юм. Уралдаан шинэ оны эхний өдөр Буэнос-Айрос хотоос зүүн өмнөд зүгт 400 км-ийн зайд байрлах Мар дел Плата хотоос эхэлнэ.

Өмнөд Америкт зохиогдох ирэх жилийн уралдааныг үзэх үзэгчдийн тоо улам бүр нэмэгдэх нь ойлгомжтой. Энэ жил 3,5 сая хүн Аргентинд үзсэн гэсэн судалгаа гарсан бол хүн Чилиэр дайран өнгөрөхөд нь 1,5 сая хүн үзэж сонирхжээ. 2012 онд Перу үүн дээр нэмэгдэх юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж